2026 он хаяанд ирж, хуучин оноо үдэхэд 10 хоног үлджээ. Эдгээр өдрүүдэд бид хайртай дотнын хүмүүстээ өгөх бэлгийн эрэлд гардаг билээ. Гэхдээ хэнд, юу бэлэглэхээ мэдэхгүй, мэдсэн ч хаанаас олж авах учраа олохгүй эсвэл олон сонголт дунд төөрөх нь олонтоо. Яг л энэ үед тусалдаг ээлжит бэлгийн хөтчөө бид хичээнгүйлэн бэлтгэснээ ийнхүү танилцуулж байна.

Бэлгийн хөтөчтэй анх удаа дайралдаж буй уншигчдадаа танилцуулахад манай редакц 2018 оноос хойш тэмдэглэлт баяр бүрээр сонголтыг тань хялбарчлах бэлгийн хөтчийг бэлтгэсээр ирсэн юм. Харин өнгөрсөн жилээс эхлэн бид хайж буй бэлгийн төрөл, төсөвт тань тохирсон хэд хэдэн категори бүхий тусгай сайтыг бүтээсэн юм. Ийнхүү хоёр дахь жилдээ тус сайт дээрээ 100 бэлгийг сорчлон бэлдсэн нь энэ.

Гэр бүл, найз нөхөд, ажлын хамтрагчдаа яг хэрэгтэй зүйлийг нь онож бэлэглэх нь ямар ч үнэтэй бэлгээс илүү хэрэгцээтэй. Тиймээс том, үнэтэй, тренд дагасан бэлгийг тэвдчин хайж цагаа үрэлгүй эл хөтөчтэй танилцаад нэг үзээрэй.


Loading...