Амсаад ханамгүй амттанууд
Coffee Namu Mongolia”-ийн амтат бялуу
54,800-119,800₮
Одод тойрох мөч: Ширээ тойрон амтлах “Coffee Namu Mongolia”-ийн бялуу
Одод бол ертөнцийн бүх зүйлийн үндэс. Тэд орших орон зайдаа орчиж, сар тэнхлэгийнхээ дагуу бүтэн эргэхэд "нэг сар", дэлхий нарыг бүтэн тойроход "нэг жил" өнгөрдөг. Бид хуанлийнхаа хуудсыг эргүүлсээр, нарыг нэг бүтэн тойрох мөчдөө шинэ оноо угтах нь ээ. Амьдрал бол бидэнд бэлэглэсэн мөчүүдийн хосгүй цуглуулга. Тэр мөчүүдийг анзаарч, амталж амжихгүй өнгөрвөл, ширээн дээрх амтат бялууг амсахгүй өнгөрсөнтэй утга нэг. Тийм ээ, амьдрал бол энэ мөч. Бид үүнийг л амтлах гэж одод тойрох мөчийн нэг хэсэг болсон билээ.
Он солигдох мөчид халуун ам бүлээрээ хамтдаа ширээ тойрон амтлах амтат бялуугаа хараахан сонгож амжаагүй бол бидний зүгээс Coffee Namu -г санал болгож байна. Их хотын залуусын дунд бялууныхаа амтаар хэдийн эчнээ танил болсон тэдний хамт олон энэ жил шинэ жилийн бялуундаа урьдчилсан захиалга авч мөн 12-р сарын 30,31-ны өдрүүдэд салбаруудаараа худалдаалах юм байна.
Яг л гэрийнхээ зууханд жигнэсэн мэт хэт нялуун биш цөцгийний амт давамгайлсан зөөлөн крем, чийглэг бүтэцтэй хөвсгөр кекс нь аманд ороод л уусам. Нэг удаа амссан хүн заавал дахин амсахаар зорин ирдэг болохыг тэдний үйлчлүүлэгчид баталдаг. Гэр бүлийн гишүүн бүрд таалагдах часхийсэн амттай, энгийн хэрнээ нэг л гоёмсог Coffee Namu-ийн бялуу таны баярт мөчийг онцгой болгоно.
Тэд БНСУ-ын Coffee Namu мастер франчайз эрхийнхээ дагуу Солонгос, Франц, Бельги, Унгар, Америк, Швейцар, Герман зэрэг орноос түүхий эдээ нарийн шалгуураар сорчлон авдаг бөгөөд амтных нь нууц жор нь тогтворжуулагч бодис агуулаагүй, ургамлын бус амьтны гаралтай крем чийз болон сүүн крем голчлон ашигладагт оршдог аж.
Энэ жилийн баяраар Coffee Namu -ийн зүгээс нийт долоон нэр төрлийн бялууг жижиг, том хэмжээгээр "15 см, 21 см диаметр" хэмжээний сонголттойгоор худалдаалж буй бөгөөд хэдийн зарим бялууны захиалга нь эхнээсээ дүүрчээ. Бялууны төрлүүдээс дурдахад:
🍰Real Tiramisu Cake
Сүүн кремийн зөөлөн амттай мусс, шоколад, кофены амтыг хослуулсан хөвсгөр, чийглэг кексний суурьтай. Чимэглэлийг какаогоор бүрэн чимэглэсэн, аманд ормогц хайлах мусс болон чийглэг, сэргээх амттай.
🍰Rich Cheese Cake
Cheese бялууны хамгийн чухал шалгуур нь крем чийз нь бүрэн жигнэгдсэн байх үзүүлэлт байдаг аж. Энэ бялуу нь экспертүүдээс шаардлага хангасан үнэлгээ авсан бөгөөд технологийн түвшинд тус үзүүлэлтийг баталжээ.
🍰Red Velvet Cake
Чийглэг улаан хилэн суурь давхарга, аманд зөөлөн уусах цөцгийн кремийн хослол нь яг л харагдах үзэмж шигээ салахын аргагүй, шинэлэг амтыг мэдрүүлнэ. Сүүн зайрмагийг санагдуулам чимэглэлийн крем нь сүүн крем болон крем чийзтэй.
🍰Strawberry Cake
Хөвсгөр зөөлөн бялуу, чийглэг бүтэц, сүүн кремийн зөөлөн амт, гүзээлзгэнийн шинэхэн хослол. Цас мэт хайлам зөөлөн амтыг шинэхэн гүзээлзгэнэ жимсний гоёмсог чимэглэлтэйгээр таны гарт хүрнэ.
🍰Oreo Cake
Өндөр чанарын какаогоор орео жигнэмгийг санагдуулах гүн бор өнгийг гарган, орео үйрмэгийн орцтой сүүн кремээр чимэглэсэн нь өвөрмөц элементтэй, онцгой амттан.
🍰Matilda Cake
“Matilda” бялууг Бельги өндөр хувийн хар шоколад болон сайн чанарын какаогоор гүн бор өнгийг нь урлан гаргасан. Бялууны чимэглэлийг гар аргаар, Ghana шоколад ашиглан нарийн ур чадвараар урладаг.
🍰Gangnam Passion Cake
Алмондын гурилаар хийгдсэн, хушга, лууван, синнамон хосолсон шим тэжээлээр баялаг амттан юм. Луувангийн чанамлыг тус бялууны давхар бүр дээр бүрж, зөөлөн чийглэг тааламжит амтыг бий болгодог.
Баярын бялуугаа урьдчилан захиалахыг хүсвэл энд дарж, захиалгаа үүсгээрэй. Энэ сарын 25-ныг дуустал урьдчилсан захиалга үргэлжлэх тул мартаагүй байгаа дээрээ яг одоо захиалгаа баталгаажуулаарай хэмээн зөвлөе. Мөн дараах салбаруудаар бялуу цөөн тоогоор шууд худалдаанд гарна. Хаанаас худалдан авах вэ? 📍 Салбар 1: IC Tower, 2-р давхар, Буянгийн зам дагуу 📍 Салбар 2: Central Tower, 2-р давхар📍 Салбар 3: Gerlug Vista, 58/7📍 Салбар 4: Altan Joloo Tower, 1-р давхар📍 Салбар 5: Tara Center, 2-р давхар📍 Салбар 6: Цэнгэлдэх хотхон М Март салбар
Холбоо барих: 7772-4422