Өглөө сүү
Айлчин гийчиндээ
Өглөө сүү
1,780₮-5,150₮

Өгөөмөр сэтгэлийн илэрхийлэл - Өглөө сүү

Хайртай дотнын хүмүүс, хүүхэд багачууддаа эрүүл, чанартай, гарал үүсэл нь баталгаажсан, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдээс сонгон бэлэглэхийг хүсвэл энэхүү бэлэг хамгийн тохиромжтой. Монголчууд бид эртнээс өгөөмөр сэтгэлийг эрхэмлэж, ирсэн гийчин зочдын гарыг цайлган үддэг ёс уламжлалтай билээ. Гар цайлгахдаа сэтгэлийн хишиг болгон идээ ундаа, тэр дундаа цагаан идээний төрөл зүйлээс өгвөл билэг дэмбэрэлтэй хэмээн үздэг. Иймд эртний сайхан ёс заншлаа дээдлэн, монгол бэлчээрийн малын сүүгээр үйлдвэрлэсэн, Витафит Милк компанийн бүтээгдэхүүнүүдээр айлчин зочдынхоо гарыг цайлгаарай.