Редакцаас онцолъё
Panasonic агаар цэвэршүүлэгч
1,799,900₮
F-ZXKP70Z загварын агаар цэвэршүүлэгч нь 52 м² хүртэл талбайн агаарыг цэвэршүүлж, 32 м² орчим орчны чийгшлийг нэмэгдүүлэх хүчин чадалтай. Цагт 700 мл хүртэл чийгшүүлэх чадвартай тул өвлийн хуурай агаарт арьс, амьсгалын замыг хамгаалахад тусална. Японы Nanoe хэмээх технологи нь H1N1, H5N1 зэрэг томуугийн вирус, мөн MRSA, E.coli зэрэг бактерийн идэвхийг саармагжуулдаг нь энэхүү төхөөрөмжийн хамгийн чухал давуу талуудын нэг.
Дээрээс нь HEPA шүүлтүүр нь харшил үүсгэгч бичил тоосонцорыг 99.97 хувь хүртэл шүүн барьж, супер нано үнэр дарагч шүүлтүүр нь тамхины утаа, формальдегид зэрэг таагүй үнэрийг арилгадаг гэнэ. 3D агаарын тойрог урсгал нь шалан дээрх тоос тоосонцорт хүртэл хүрч ажилладаг ба ECONAVI автомат горимоор эрчим хүчийг 60 хувь хүртэл хэмнэх ухаалаг системтэй. Цахилгаанд хүртэл хэмнэлттэй уг агаар цэвэршүүлэгчийг ялангуяа бага насны хүүхэдтэй, хөгшин настай хүмүүстэй мөн жирэмсэн эмэгтэйтэй айл гэрт бэлэглвэл тохирно.