Оргилуун цай
Баярын ширээгээ чимье
Оргилуун цай
180,000₮

Дэлхийн хэрэглэгчдийн таашаалд нийцсэн уг цайны монголд борлуулагдаж буй төрлүүдийг тус бүрд нь товчхон тайлбарлая.

Lyserød - Ягаан: Энэ төрлийг ягаан оргилуун дарсыг орлох, алкохолын агууламжгүй сонголт гэж ойлгож болно. Бусад төрлөөс хамгийн хуурай нь бөгөөд уухаас өмнө улаан алимын үнэр хамгийн тод үнэртдэг. Харин уух үед хар бөөрөлзгөнө, хибискус цэцэг, үлонг цайны сонирхолтой хоршил амтагдана. Эхлээд зөөлөн амтагдах ч эцэстээ жимсний хөнгөн амтаар төгсдөг тул махан хоол, хөнгөн зууш, загас, далайн гаралтай хүнстэй илүү зохицно.

Lysegrøn - Ногоон: Классик, цитрусийн амттай, хагас чихэрлэг энэхүү оргилуун цай нь уух үед ногоон цай, алимны амттай бөгөөд аманд орсны дараа цитрус, нимбэгт өвс, эрл грэе сенча, жүржийн хальсны амтыг мэдрүүлдэг. Хясаа, түрс, загас болон далайн гаралтай хүнстэй сайн зохицдог тус төрлийг өдрийн хөнгөн зууштай хослуулахад тохиромжтой.

Blå - Цэнхэр: Бүдэг цэнхэр савлагаатай энэ төрлөөс жасмин цай, балжингарам цэцэг, бага зэрэг цитрусийн тансаг үнэр үнэртэнэ. Харин уух үед ногоон цайны өтгөн амт, дээд зэрэглэлийн цагаан цайны тааламжтай амт амтагдах юм. Уусны дараа дэлхийн алдарт Darjeeling First Flush цайны таатай амт аманд удаан амтагдана. Чихэрлэг амттай оргилуун цай тул цагаан хоол болон ихэнх амттантай гайхалтай сайхан зохицдог.

Улаанбаатар хотын хэдхэн тансаг зэрэглэлийн ресторанд Copenhagen Sparkling Tea-г хоолтой хослуулж хүртэх боломжтой. Хэрэв та шууд худалдан авахыг хүсвэл shoppy.mn, freshpack.mn болон @orga.bloom инстаграм хаягаар дамжуулан захиалаарай.