Wellbee бэлгийн багц
Редакцаас онцолъё
Wellbee бэлгийн багц
199,000₮

Хүйтэн, ширүүн уур амьсгалтай оронд амьдарч буй бидний арьс, үс нэг л хуурай, гандсан явдаг нь нууц биш. Гэхдээ бүтээгдэхүүнээ зөв сонгож чадваас аврагдахгүй хуурайшил гэж үгүй билээ.

Олон чийгшүүлж, үсийг гялалзуулдаг байгалийн орцуудаас төрөл бүрийн үсний онцлогт тохирдог нь камил цэцгийн тос. Уг тос нь α-бисаболол гэх бодисыг агуулдаг ба энэ нь хуйх, үсний чийг хадгалах хамгаалалтын давхаргыг нь бэхжүүлдэг учраас үсийг илүү намирсан, зөөлхөн болгодог. Тэгвэл 140 гаруй жилийн түүхт Германы Wella брэндийн Oil reflections цуврал камил цэцгийн тос болон цагаан цайны ханд агуулсан байдаг. Цагаан цайн дахь катехин хэмээх хүчтэй антиоксидант нэгдлүүд нь үс, хуйхыг гаднын бохирдлоос хамгаалахын сацуу үсийг хэрэгтэй тэжээлээр тэтгэдэг ажээ.

Хэрэв та өмнө жилүүдэд өгч байснаасаа илүү сонирхолтой хэр нь хэрэгтэй бэлэг хайж байвал уг багцыг Unread-ийн редакцын зүгээс санал болгож байна.

Ташрамд дуулгахад уг багцаас гадна Wellbee-гийн зүгээс пробиотик болон арьс, үсний витаминуудтай Inner Glow багц мөн үсэнд тэжээл өгч, сэргээх Enrich Care багц тус тус шинэ жилийн баярыг тохиолдуулан худалдаалагдаж буй.