XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх хөхөгчин модон могой жилтэй золгоход ганцхан долоо хоног үлдлээ. Монголчууд бидний өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг баярууд дундаас хамгийн халуун дулаан, элгэмсэг баяр нь цагаар сар буй заа. Бууз, баншаа базаах, дээл хувцсаа бэлдэх, гэр орноо цэмцийлгэх гээд төрөл бүрийн ажил ундардаг эл баярыг "бэлэг ажиллагаа"-гүйгээр төсөөлөхийн аргагүй биз ээ. Иймд манай редакц уламжлал ёсоор сар шинийн баярт зориулсан бэлгийн хөтчөө уншигч та бүхэнд өргөн барьж байна.

Бид үнэ өртөг, чанар материал, хийц хэрэглээг нь харгалзан үзэж дараах 100 бэлгийг онцлохоор сонгосон бөгөөд гоо сайхан, гэр ахуй, хувцас, бэлгийн карт гэх мэт олон төрлийн сонголтуудаас ахмад настан, ахан дүүс, хүүхэд багачуудын алинд нь ч тохирох бэлгийг олж чадах нь лавтай. Мөн манай редакцын зүгээс онцгойлон санал болгох 9 бэлгийг дэлгэрэнгүй мэдээллийн хамт багтаалаа. Уншигч та бүхэн хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлагадаа нийцсэн бэлгийг дараах жагсаалтаас олж чадна гэдэгт найдаж байна.